Хүний бие махбодь, оюун санаа, энерги
Хүн бүхэн орчлон дэлхий дээр өөр өөрийнхөөрөө амьдарч,аз жаргалтай сайн сайхан амьдралыг хүсэж, тэмүүлж явдаг. Зарим нэг нь нэр төр, зарим нэг нь хөрөнгө мөнгө зарим нэг нь хайр дурлал, зарим нэг нь амгалан тайван амьдрал, зарим нь ирээдүйн хань ижлээ хайсаар.... Гэвч бүх зүйл хүссэнээр болдоггүй, олон янзын саад бэрхшээлтэй тулгарч, шантрах үе ч гардаг. Тэр үед хэн нэгэн хүний туслалцаа, сэтгэлийн халуун дулаан үг, халамж хайрыг хүсэж, бурхандаа залбирч, өөртөө итгэл үнэмшил, урам зориг авдаг билээ.
Хүн төрөлхтний оршин тогтнох үндэс суурь нь хүний бие махбодь, хүний оюун санаа, хүн байгаль дэлхийн хоорондын шүтэлцээнд бий болдог. Бие махбодь нь хоол хүнсээр, оюун санаа нь эрдэм мэдлэгээр, энерги нь огторгүй ертөнц, хүрээлэн буй юмс үзэгдэл, бясалгал, залбиралаар цэнэглэгдэн оршдог.
Бие махбодь
Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад амьд бие махбодь түүний үүсэл хөгжил болон хүрээлэн буй юмс үзэгдлийн мөн чанарыг судалсаар ирсэн билээ. Шинжлэх ухаан, танин мэдэхүй хөгжиж, техник технологийн өндөр хөгжлийн үед амьдарч байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл тайлагдашгүй оньсого мэт зүйлс маш олноороо байна. Түүний нэг нь хүний бие махбодь, оюун санаа юм.
Хүний бие махбодь нь маш гайхалтай зохион байгуулалттай байдаг. Бидний идэж байгаа хоол, амьсгалж байгаа агаар нь хүний биеийн 70 триллион эсийн орших, эс оршихийг шийддэг. Тийм болохоор өглөө, өдөр, орой идэх хоолоо сайн анхаарч, бүх л жимс ногоог бага хэмжээгээр өдөр болгон хэрэглэж, хангалттай цэвэр ус ууж, хуурсан хайрсан хоол, чихэр, давс, архи, өөх тосноос татгалзаж байх хэрэгтэй. 21- зуунд амьдарч байгаа хүн төрөлхтөн бид амьдралынхаа хэв маягийг өөрчилж, өвчин эмгэг тусахаасаа өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор зөв хооллож, биеийн тамираар хичээллэж, тогтмол цагт унтаж амарч байх шаардлагатай. Өөрийнхөө дуртай хоол биш өөрт хэрэгтэй гэсэн хоолыг сонгон идэж сурах хэрэгтэй.
Оюун санаа
Орчин үед эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй, техник технологийн өндөр мэдлэгтэй, олон төрлийн хэлтэй, харьцааны дээд зэргийн соёлтой байх шаардлагатай болжээ. Хүн төрөлхтний хөгжлийн явцад маш олон шинжлэх ухааны ололт амжилтуудыг нээн илрүүлж, цаг тутам шинэ зүйлийн эрэл хайгуулд явж, хойч үедээ их зүйлийг өвлүүлэн үлдээхээр тэмүүлж байгаа нь бахархууштай. Энэ хөгжлийн явцад төмөр зам, машин, зурагт, радио, бий болж мөн түүнчлэн нүүрс ашиглан цахилгаан эрчим хүч гаргаж, хүн төрөлхтөн сансар огторгуйруу нисэж, саран дээр хүртэл буусан төдийгүй, бусад гаригууд дээр хүний оюун ухаанаар бүтээгдсэн хиймэл дагуулуудыг байрлуулжээ. Мөн гар утас, интернет хөгжиж, дэлхий тэр чигээрээ даярчлагдаж мэдээлэлийн орчин үеийн шинэ технологийг ашиглан харилцах боллоо. Мөн сансарт хиймэл дагуул тавьсанаар нарны аймгууд түүний бүтэц зохион байгуулалт, түүний хувьсалт өөрчлөлтүүдийг судлах, эрдэм шинжилгээний ажилд тус дөхөм болохоос гадна, цаг уурын урьдчилсан мэдээ авах, цэрэг армийн үйл ажиллагаанд, дэлхийн байршилыг тогтоох болон хүмүүс хоорондын харилцаа холбоонд өргөнөөр хэрэглэж байна. Энэ бүхэн хүн төрөлхтний хөгжлийн явцад гарсан, оюун ухааны гайхамшиг юм.
Энерги
Хүн үүссэн цагаасаа эхлэн байгаль, дэлхий, юмс үзэгдлийн мөн чанарыг ойлгохыг оролдож, гадны ямар нэгэн хүчин үүнд хамааралтай болохыг мэдэрч, түүнийг дагаад бурханы тухай ойлголт гарч ирсэн. Амьдарч байгаа газар нутаг, ёс заншлаасаа шалтгаалан, олон янзын шашны урсгалууд гарчээ. Орчин үед шинжлэх ухаан өндөр хэмжээнд хөгжиж байгаа хэдий ч хүний хоосон чанар болох оюун санааг тайлж мэдэх бололцоогүй хэвээр байна. Хүний бие махбодь, оюун санаа хоёрыг хооронд нь холбож байдаг зүйл бол энерги. Энерги бол дэлхий ертөнцийн оршин тогтнох үндэс суурь юм. Тэрээр шинээр гарч ирдэггүй, устаж үгүй болдоггүй, нэг төвөөс нөгөө төвд шилждэг. Тэгвэл хүнд ухамсарт төрлийн энерги байдаг. Аль ч шашны нэгдмэл ойлголт бол залбирал. Хүн залбирч, бясалгал хийснээр хүчтэй соронзон орон үүсгэж, оюун санаа, эд эсээ цэнэглэж байдаг.
Бие махбодь, оюун санаа, энерги зөв харилцаа холбоотой байж амьдрал баяр баясгалан, аз жаргал, сайн сайхан зүйлээр өөдлөн дэлгэрэх болно.
Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай.